1. www.cally.mn хэрэглэгч танд доорх нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд хэрэглэгч эдгээр нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр үйлчилгээг авна. Манай нөхцөлд ямар нэгэн өөрчлөлт орвол мэдээллийг вэб хуудаст тухай бүр байрлуулах бөгөөд хэрэглэгч та мэдээллийг тухай бүрт уншиж байна уу.
Cally үйлчилгээ нь урьдчилсан төлбөрт, байгууллагын дараа төлбөрт, өрхийн дараа төлбөрт үйлчилгээнээс бүрдэнэ.
2. Хэрэглэгч УТҮйлчилгээний шинэ дугаарлалт худалдаж авах бол вебсайт-аас бүх банкны онлайн салбар, Qpay, Lend.mn зэрэг төлбөр төлөх боломжуудыг ашиглан худалдан авалт хийх боломжтой ба салбар дээр ирэх шаардлагагүйгээр шууд идэвхжүүлэн ашиглах боломжтой байна.
3. Урьдчилсан төлбөрт Cally үйлчилгээний хугацаа дууссанаас хойш “14 хоног” ийн дотор гаднаас дуудлага хүлээн авах боломжтой байна. ”14 хоног” дууссанаас хойш “90 хоног” ийн хугацаанд Cally үйлчилгээний дугаар таны нэр дээр хадгалагдах ба 90 хоногын хугацаанд эрхээ сэргээгээгүй тохиолдолд шинэ дугаарын жагсаалтад шилжинэ
4. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар худалдаж авах бол та бүх үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлөх шаардлагатай бөгөөд ярианы үнэ тариф болон бусад төлбөрийн нөхцөлтэй урьдчилан танилцана уу.
5. Хэрэглэгч веб сайтаас өөрийн мэдээллийг харах, солих, УТҮ дугаарын цэнэглэлт хийх, шинэ дугаар авах, апп татах боломжтой байна.
6. Хэрэглэгч нь өөрийн дансны дугаар, нууц дугаарыг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд өөрийн нууц дугаарыг бусдад дамжуулсан алдсан тохиолдолд гарсан хохиролыг үйлчилгээ үзүүлэгч байгууллага хариуцахгүй болно.
7. Уг үйлчилгээний дугаарыг хууль бусаар ашигласан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хураан авах, уг этгээдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
8. Нэвтэрсний дараа аппликейшн танаас зарим хувийн мэдээлэлд хандах зөвшөөрөл хүснэ. Эдгээр нь зөвхөн аппликейшний функциональ байдлыг хангах зорилгоор ашиглагдах ба гуравдагч этгээдэд дамжуулахгүй, мөн боловсруулагдахгүй болно.
ЭНЭХҮҮ / ДООР ДУРДСАН / ПРОГРАММЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ТА ДООРХ ГЭРЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ТУЛ ПРОГРАМЫГ СУУЛГАЖ ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ.
АНХААРАХ: Тухайн програм нь интернетийн сүлжээнд холбогдоогүй тохиолдолд ашиглах боломжгүй.
1.1 Гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон, хэрэгжүүлэх боломжгүй нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
1.2 Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгчийн хооронд програмтай холбоотой үүссэн харилцаанд Зөвшөөрлийн гэрээ хамаарна. Хэрэглэгч гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь хуулийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.
2.1 ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ / цаашид “ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ” гэх/ нь програм, түүний бүрэлдэхүүн болон холбогдох бичиг баримтууд / цаашид “ програм” гэх / -тай холбоотойгоор хийгдсэн болно.
2.2 Зөвшөөрлийн гэрээний дагуу та IP орчинд програмыг ашиглахад шаардлагатай эрхүүдийг эзэмших болно.
2.3 Програмд хуулийн дагуу өмчлөгдсөн болон GNU GPL зөвшөөрөлд харьяалагдах нээлттэй эх үүсвэрийн програмууд багтсан болно. Нээлттэй эх үүсвэрийн програм нь ямар нэг өөрчлөлтгүй хэрэглэгдэнэ. Бүх програмын бүрэлдэхүүнүүдийг нэгтгэж энгийн ганц гүйцэтгэх файл болгосон.
Дараах нээлттэй эх үүсвэрийн бүтцийг ашигласан болно:
Doubango Telecom (GNU GPL v3 зөвшөөрөл)
https://code.google.com/p/doubango/,
Imsdroid (GNU GPL v3 зөвшөөрөл)
https://code.google.com/p/imsdroid/,
LDAP.com (GPLv2 or LGPLv2.1зөвшөөрлүүд, эсвэл UnboundID төлбөргүй хэрэглэх зөвшөөрөл Idoubs)
https://www.unboundid.com/products/ldapsdk/docs/
3.1 Зөвшөөрлийн гэрээний дагуу програмыг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж, өөрийн эзэмшдэг ухаалаг гар утас, таблет эсвэл компьютер дээр ашиглах эрхийг олгоно. Хэрэглэгч нь энэ эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, дамжуулах эрхгүй.
4.1 Програм нь сервертэй холбогдон ажиллахаар тохируулагдсан тул серверт холбогдохын тулд төхөөрөмжнийхөө интернетэд холбогдох тохиргоог асааж хэрэглэнэ.
4.2 Програм нь хөдөлгөөнт эсвэл суурин төхөөрөмж дээр суурилснаас үл хамааран, түргэн тусламжийн дуудлага дамжуулах, дэмжихээр зориулагдаагүй гэдгийг анхаарна уу.
4.3 Үйлчилгээг ашиглахын тулд Wi-Fi, 3G эсвэл 4G, бусад интернетийн сүлжээнд нэвтрэх , Үйлчилгээ үзүүлэгч нь үйл ажиллагаандаа VoIP / Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээ/ үйлчилгээнд ашигладаг протоколуудыг ашиглах боломжтой. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчээс дотоод сүлжээний тохиргоог өөрчилсний үр дүнд үүссэн аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй.
4.4 Хэрэглээний хэсэгчилсэн болон бүрэн хэмжээний алдаа, халдлагын улмаас хэрэглэгчийн мэдээлэл задрах,дамжих, гуравдагч этгээдэд нээлттэй болох эрсдэлээс Хэрэглэгч өөрөө хамгаалах үүрэгтэй ба "Үйл ажиллагааны нэн чухал" эсвэл "агуулгын нууцлалтай” үйл ажиллагаанд ашиглаж болохгүй.Хэрэглэгч мэдээллийн нууцлал, програмын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас үүсэх зардал, алдагдал, гэмтэл, хохирлыг өөрөө хариуцна.
4.5 Үйлчилгээ үзүүлэгч нь зөвшөөрлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба нэмэлт өөрчлөлтийг програмыг татаж авах сайтад байршуулна.
4.6 Үйлчилгээ үзүүлэгч эсхүл лиценз эзэмшигч нь шаардлагтай тохиолдолд програмын техникийн ажиллагааг өөрчилж болно. Програм хангамжийн шинэчлэлт, сайжруулалт ("Сайжруулсан хувилбар")-ын талаар тухайн үеийн бодлого, дүрмийн дагуу мэдээлэл хүргэнэ.
4.7 Үйлчилгээ үзүүлэгч нь тус програмыг ашиглаж байгаа хэрэглэгчдийн мэдээллийг цааш задруулахгүй байх үүрэгтэй.
5.1 Тус програм нь уламжлалт холбоо харилцааны үйлчилгээ биш бөгөөд уламжлалт утасны үйлчилгээ болон програм хангамжийн хооронд хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээ өөр тул та өөрийн сонголтоор эрсдэлээ тооцон хэрэглэж байгаа болно.
6.1 Үйлчилгээ үзүүлэгч болон түүний салбар, охин компаниуд, толгой компаниуд, төлөөлөгчид, зөвшөөрөл эзэмшигчид, зохиогчийн эрх эзэмшигч түншүүд эсвэл ажилтнууд нь програмын хэрэглээ болон түүний дагалдах гэрээнээс үүдэлтэй, бүх төрлийн шууд, шууд бус учирсан үр дагавар, санаатай болон санаагүй үйлдлийн хариуцлагыг хүлээхгүй.
Зөвшөөрлийн гэрээ нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохиогдсон бөгөөд зөвшөөрлийн гэрээний харилцааг Монгол улсын хууль, тогтоомжоор дагуу зохицуулна. Зөвшөөрлийн гэрээтэй холбогдуулан үүсэх маргааныг Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Хэрэглэгч таны www.cally.mn -нд бүртгүүлсэн мэдээллийн нууцыг манай сайт нэн тэргүүнд тавьж, нууцлалыг бүрэн хангаж ажиллана. Cally үйлчилгээний энэхүү вэб хуудас нь хамгаалалтын системтэй найдвартай тул хэрэглэгч таны оруулсан нууц код болон мэдээлэл найдвартай хамгаалагдах ба зайлшгүй тохиолдолд үйлчилгээний төвөөс танд ашигтай нөхцөлөөр болон таны хүсэлт, тантай холбоо барих, санал хүсэлтийг тань авах зэрэгт ашиглана. Мөн та оруулсан мэдээллээ хэдий ч, хаана ч харж өөрчлөх боломжтой ба та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, бүртгэлээсээ гарч веб хөтөчийг хааж байхыг анхаарна уу.